Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.29 15:48
1198
АНУ: Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал болж дахин хэдэн зуун жагсагчдыг баривчилжээ

Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын олон коллежид Газын зурвас дахь дайныг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал болж дахин хэдэн зуун жагсагчдыг баривчилжээ.

Дайн эхэлсэн цагаас буюу аравдугаар сараас эхлэн оюутнууд жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зарлаж байсан бөгөөд энэ удаад “дайны эсрэг хуаран” их сургууль болон коллежид байгуулж эхэлсэн билээ. 

Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал анх 4 сарын 17-нд Колумбийн коллежид эхэлж жагсагчдыг тараахаас цагдаа нар үймээн дэгдээж 100 гаруй оюутныг баривчилсан. Ийнхүү жагсаал орон даяар тархаж Коннектикут дахь Йелийн их сургуульд дахин эсэргүүцлийн хуаран байгуулжээ.

Саатуулагдсан хүмүүсийн дунд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стейн байжээ. Хатагтай Стейний хэвлэлийн төлөөлөгч түүнийг Миссури мужийн Сент Луис дахь Вашингтоны их сургуульд баривчлагдсан 80 орчим хүний нэг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг одоогоор ямар нэгэн хэрэгт буруутгаагүй гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.

Жагсагчид Израилтай холбоотой компаниуд болон хувь хүмүүсийг бойкотлохыг шаардаж байна.

Жагсагч оюутнуудын Израйл улсад эсвэл тус улсад бизнес эрхэлдэг компаниуд Газын зурвасын эсрэг явуулж буй дайны оролцогчид, тэд дайны хөрөнгө оруулагчид гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа юм.

Бостон дахь ‘Northeastern’ их сургуульд 100 гаруй жагсагчийг коллежийн талбайгаар дайны эсрэг хуаран гэж нэрлэсэн майхнаа хураахыг шаардаж улмаар эсэргүүцэл үзүүлсэн 100 гаруй жагсагчийг Массачусетс мужийн цагдаагийн газар сургуулийн кампуст хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчилжээ.

Бямба гарагт Индианагийн их сургуульд 23 хүнийг баривчилсан.

Хамас бүлэглэлийг төлөөлдөг Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, Израилын Газын зурвас дахь довтолгооны улмаас нийт 34,000 гаруй Палестин иргэн амиа алдсаны улмаас эсэргүүцлийн жагсаал болж байна.

Дайн өнгөрсөн оны 10-р сарын 7-нд ХАМАС Газын зурвасын ойролцоох Израилын ард иргэд рүү дайрсны улмаас 1200 орчим Израилчууд болон гадаадын иргэд голдуу энгийн иргэд амь үрэгдэж, 253 хүн барьцаалагдсаны дараа Израилын цэргийнхэн дайралтаа эхлүүлснээр эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC