Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бонд гаргах асуудлыг хэлэлцэж буй. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ.
П.Наранбаяр: “Бонд гаргах асуудлыг ХҮН нам дэмжиж байгаа. Энэ бондын өрийн баталгааг Засгийн газар гаргаж байгаа учраас энэ эрсдэлгүй бонд юм. Эрсдэлгүй бонд учир банк, ААН, хувь хүн ч худалдаж авах боломжтой.
Нийслэл бондтой болсноор:
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 мкВ нэмж бариулах
- “Туул 1 коллектор”-ийн 10 орчим км газарт бохир усыг нь татах суваг байгуулах
- 150 тэрбумаар авто замыг засварлах, ус зайлуулах хоолой байгуулахаар төсөвлөсөн байна. Тийм учраас бонд гаргах нь зөв гэж харж байна.
Одоогийн байдлаар Бондын хүү 15,5 хувь байхаар тооцсон. Үүнээс ч буурах боломжтой гэж үзэж байна.
ХҮН намын бүлгээс 18,5 тэрбум төгрөгийг нэмж төсөвлүүлээд Сэлбэ гол орчимд үерийн далан бариулах санал тавьсан. Хотын дарга сайшаан хүлээн авсан” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: