Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.29 16:11
2022
Иргэд: 150 гаруй сая төгрөгөөр зүгээр л тамгатай цаас авчихлаа

Арвай вилла хотхонд орон сууц захиалсан иргэд хохирсон талаараа мэдээлэл өглөө. 

Иргэдийн хувьд 2022 онд захиалгын гэрээгээ хийж 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох нөхцөлтэйгөөр гэрээ хийгджээ. Гэвч өнөөдрийг хүртэл орон сууц нь ашиглалтад ороогүй, анх захиалга өгч байх үед ямар байсан тэр хэвээрээ байгаа гэдгийг иргэдийн зүгээс хэлж байлаа. 

Орон сууц захиалсан иргэдийн хувьд түрээсийн орон сууцаар гэр хийж, энэ хугацаад бараг 20 сая төгрөгийн түрээс төлжээ. 

Орон сууц захиалагч: Бид нар яг хэнд хандахаа мэдэхгүй байна. Үүний цаана маш олон хүмүүс хохирч байгаа. Нэг орцны 40 гаруй орон сууц зарагдчихсан байгаа. Нэг айлыг хамгийн багадаа 10 саяар тооцоход 40 айл 400 сая төгрөг болно. Таван блок байр ашиглалтад ороогүй байлаа гэхэд 200 гаруй өрх 800-1.2 тэрбум төгрөгөөр хохирсон. Бид эдийн засаг болоод сэтгэл санаагаараа маш их хохирч байна. 

Гүйцэтгэгч компани "Электро инсталэйшн" өөртөө буруу хүлээхгүй, бусад руу буруугаа чихэж байна. Та нар хэл ам гаргаснаас болоод байр зарагдахгүй байна гэдэг. Гэтэл орон сууц нь сайн зарагддаг. Хариуцлагагүй барилгын компаниудаас болж иргэд хохирсоор байна. Уулзах гээд очихоор зугтаад алга болчихдог. Бид нар 150 гаруй сая төгрөгөөр нэг тамгатай цаас л сольж авлаа. 

Биднийг шаардлага тавьж, жагсаал цуглаан хийж, хэвлэлд хандвал барилгын ажилаа зогсоож биднийг дарамталж байна. 

Захиалагч иргэн: 2022 оны 12-р сард 3 өрөө байр захиалсан. 150 сая орчим төгрөгөөр захиалсан. Би тэр мөнгийг насаараа цуглуулсан. Одоо түрээсийн байраар явж байна. Тавилгагүй өрөөнд жил 6 сар болоход л 21 сая төгрөг зарцуулсан. 

Захиалагч иргэн: Өнөөдөр бид нар гүйцэтгэгч гурван компанийг шүүхэд өгч байна. Өнгөрсөн оны 10-р сард Арвай виллад байр захиалсан. Түлхүүр гардуулах гэрээтэй дэвжих буянт оршихуй компани ажлаа хаяаад явчихсан. Хоёр компани хоорондоо суудаж ажлаа хаяж явснаас болоод 10 гаруй өрх шүүхэд хандсан. 

Шууд дамжуулалт: