Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.07 10:34
2823
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийжээ

Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог. 

Өнгөрсөн 2024 оны сонгуулиар дөрвөн сарын хугацаанд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн буюу 278,180 хүн шилжсэн байна. Энэ онд хэр олон хүн шилжилт хөдөлгөөн хийсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодрууллаа.

2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна.

Тодруулбал, орон нутгаас нийслэлд 11.389, орон нутаг хооронд 6512, нийслэлээс орон нутагт 9420 иргэн шилжсэн. Нийслэл дотроо нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү 42.750 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. 

Шууд дамжуулалтыг үзэх: