Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.07 15:08
3216
Горилогч Н.Цэрэнбат би хууль зөрчөөгүй хэмээн сонгуулийн ерөнхий хорооны эсрэг мэлзэв

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Увс, Ховд, Завхан зэрэг аймгийн иргэдтэй уулзалт хийж сонгуулийн тухай хууль зөрчиж явна. Тэрээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжил сэдвээр мэдээлэл өгч яваа юм байна. Ингэхдээ илтэд хууль зөрчсөн үйлдэл гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос өглөө. 

СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хөтөлбөр танилцуулаад баруун аймагт явж байна гэдэг бол шуудхан хэлэхэд хууль зөрчиж байна гэж үзэж байгаа" гэв.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан залруулга гаргажээ.
Н.Цэрэнбат "Миний бие МОНГОЛ УЛСЫН ЗХЭГ-ийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс,Ховд аймагт ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох ЗГХЭГ-ын албан бичгийг хавсарган хүргэж байна.
Би 2016-2020 онд УИХ гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн Газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж сонгуулийн тухай хууль зөрчөөгүй  болохоо илэрхийлье" гэжээ. 

Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчээр бүртгэсний дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол нэрийн жагсаалтаас хасах хуулийн зохицуулалттай юм. Гэвч тэрээр албан хүсэлт гаргаж ирэн би сонгуулийн тухай хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдэл гаргажээ. Хэн нь худал ярьж хэн нь хуулийн дагуу асуудлыг хөндөж байгааг олон нийт тунгаан бодно биз ээ....