Орон нутгийн нийт 13 замд засвар хийгдэж байна. Тодруулбал Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Мөн авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнаж, авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг сольжээ. Үүнтэй холбоотойгоор шинээр тэмдэг суурилуулах, авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх, сайжруулсан шороон замыг автогрейдэрээр хусаж хэлбэржүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.