Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.05.22 11:15
2579
Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар санал худалдаж авах зорилгоор 1000 гаруй залууст мөнгө тараасан

Увс аймгийн Ардчилсан Намаас сайд Ч.Хүрэлбаатар санал худалдаж авах зорилгоор мөнгө тараасан тухай баримт дэлгэлээ.

Ч.Хүрбэлбаатарын хүмүүс  Увс аймагт оюутан залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. 4-р сарын 12-14ны өдрүүдэд 1000 гаруй оюутан залуусыг цуглуулж спортын арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр залуусыг тусгай өрөөнд оруулж байгаад Ч.Хүрэлбаатарт саналаа өгөөрэй гэж 100 мянган төгрөг тараасан. Үүнийг Увс аймгийн мэдээлэл холбооны сүлжээ ТӨҮГ-ын дарга Я.Батдурсах зохион байгуулсан. Мөн Увс аймгийн МАН-ын Залуучуудын холбооны тэргүүлэгч Баянмөнх, Амарсанаа компанийн захирал Ө.Барсүрэн нар 3 өдрийн турш 100 мянган төгрөг тараасан. Ч.Хүрэлбаатар ганц энэ удаа ингээгүй сонгууль болгон ийм зүйл хийдэг. 

Тиймээс тэдний зүгээс ЦЕГ газар болон СЕХ-нд хандахаар болжээ. 

Шууд дамжуулалт: