Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.05.22 12:47
2773
АН-ын ҮБХ-ны гишүүд СЕХ гомдол гаргалаа

Ардчилсан Намын үндэсний бодлогын хорооны гишүүд Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа тухай мэдээллээ. 

Тэдний зүгээс сонгуулийн тухай хууль болон АН-ын өөрийн дүрэм журмыг зөрчсөн үйлдлүүд эхнээсээ гарсан учир цаашид ямар алхам хийх талаараа мэдээлэл өглөө. 

Ан-ын дүрмийн дагуу АН-ын гишүүн, үндэсний бодлогын хорооны гишүүн сонгуульд АН-ын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөх дүрэмтэй. Гэвч ҮБХ-ны хуралдаанаар нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн дунд АН-ын гишүүн биш, үндэсний бодлогын хорооны гишүүн биш хүмүүс олноороо нэрсийн жагсаалтанд орж байгааг албан ёсоор эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

Тиймээс тус асуудлын талаар СЕХ-нд гомдол гаргаж, улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдлээ. 

Шууд дамжуулалт: