Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.05.22 15:13
3333
Н.Ганибал: Намын дарга сонгуульд ахалж орж байж дов жалганы үзлээс сална

АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх 126 гишүүнээ албан ёсоор зарласан. Гэвч зарим нэр дэвшигчид нэрээ албан ёсоор татахаа өчигдрөөс  мэдэгдэж эхэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаас тодруулга мэдээлэл авлаа. 

Н.Ганибал УИХ-ын гишүүн: Намын дарга жагсаалтаар орж ирэх нь зүйн хэрэг. Энэ удаагийн ҮХӨ-өөр сонгуулийн хуулинд жагсаалт гэдэг бол Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилготой улс төрийн шийдвэр. Ямар нэрэг тойргийн намын дарга, тойргийн ерөнхий сайдтай болохоор улс орны хөгжлийн асуудал дээр зөвхөн тойргийн асуудал илүү явдаг гэдгийг бид нар бүгд харсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хэнтий аймгийн төсөв бусад аймгийн төсвөөс хамаагүй өндөр байсан. Энэ нь шууд утгаараа ерөнхий сайд нь тухайн аймгаас сонгогдсон хүн байхаар төсвөө илүү их нэмүүлдэг асуудал байсан. Үүний шийдэл нь тухайн намын дарга ерөнхий сайд болох хүн намаа ахалж орж байж тойргийн дов жалганы асуудлаас гарч чадна. 

Шууд дамжуулалт: