Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.05.22 15:25
4952
Хөх дэгд хотхонд байр захиалж хохирсон иргэд дахин өлсгөлөн зарлалаа

Монтай бүрд компани "Хөх дэгд" хотхон барихаар иргэдээс урьдчилгаа мөнгө болон 100 хувийн төлөлт авсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь эхлээгүй олон иргэдийг хохироогоод байгаа юм. Харин хохирсон иргэдийн хувьд өлсгөлөн зарлаж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж байсан. Үүний дараа тухайн компаниас хохирсон иргэдтэй холбогдож хохирлыг барагдуулна гэснээр иргэд өлсгөлөн зарлахаа зогсоосон. Гэвч тухайн компани өнөөдрийг хүртэл хохирсон иргэдийн хохирлыг барагдуулаагүй учир хохирогчид дахин өлсгөлөн зарлалаа. Тэдний хувьд хохирлоо бүрэн барагдуулж дуустал өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. 

Шууд дамжуулалт: