Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.05.23 08:18
1114
Зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт тохиож байна.

Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ. Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.

Манай улс Бурхан багшийн их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг 2019 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ. Ингэснээр ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байх болно гэж үзсэн байна.