Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.05.23 11:35
2196
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна

Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлэх аж.

Манай улсын зорилтот сургуулийн сурагчдад үзлэг хийхэд сурагчдын 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байжээ. 

Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа Профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэг хийж, ESIS системд цахимаар бүртгэх юм.

Эмчлүүлэх шаардлагатай хүүхдэд нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмч нар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн нүдний шил өгч, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ, нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажээ.