Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Эрэн сурвалжлах
2024.05.28 15:48
4768
З.Санждоржийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Өнгөрсөн оны 3-р сарын 29-ны өдөр тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж З.Санждорж нарын хүмүүсийг эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг. 

Нийслэлийн прокуророос өчигдөр тухайн иргэдээс хоёрыг нь үргэлжүүлэн хорих саналыг шүүх байгууллагад хүргүүлсэн байна.

Харин тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товложээ. 

Одоогийн байдлаар шүүх хуралдаан эхлээгүй байна.