Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.05.28 16:48
5154
“Дарханы төмөрлөг үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ

2022 оны аравдугаар сард /2022.10.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, захирлаараа Г.Дугаржавыг томилсон.  Г.Дугаржавыг томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан юм. 

Харин өчигдөр Г.Дугаржав тэргүүтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг, шалгалт хийсэн байна. 

Мөн “Дарханы төмөрлөг үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ.