Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.05.28 22:00
6291
Бусдын амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоолоо

 


Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 54 минутад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд, ухаангүй хүн хэвтэж байсан. 

Алба хаагчид Нийслэлийн түргэн тусламжийн газарт дуудлага өгч үзүүлэхэд түргэний эмч зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл гэж урьдчилсан мэдэгдсэнээр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид 05 дугаар сарын 22-ны 00:16 цагт ирж хошлуулаагүй ажиллагааг явуулсан. 

Шалгалтын явцад 50 настай, эрэгтэй “Ц”-г, 23 настай, эрэгтэй нь “Т” нь автомашинаар дайрч, дээгүүр нь гарч, хэргийн газрыг орхиж явсан нь тогтоогдсон. Дээрх газар нь хяналтын камергүй байсан бөгөөд орой болсон учир хэргийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт бүрэн бүрдүүлэх боломжгүй байв. 

Ийнхүү алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтсан хэргийг богино хугацаанд илрүүллээ.