Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.05.29 17:13
6862
Паркт тоглож байгаад нас барсан хүүхдийн хэргийг шалгаж байна

Өнөөдөр 17 цагийн үед паркийн галзуу хулгана дээр тоглож байгаад нас барлаа гэх мэдээлэл иргэнээс ирсэн. Тэр дагуу паркт газар дээр нь очиход  13-15 насны хүүхэд ухаан алдаж, нас барсан. Газар дээр нь цагдаагийн байгууллага шалгалт хийж байлаа.  Тухайн үед хажууд нь байсан иргэнээс тодруулахад "Бараг хоёр цагийн өмнө галзуу хулгана дээр  тоглоод буухдаа нэг нь ухаан алдсан  харагдсан. Хоёр найз нь уйлаад байсан" гэлээ. Газар дээр нь цагдаагийн байгууллага шалгаж байна. ҮСАХ-ийн төлөөлөл "Харамсалтай үйл явдал боллоо. Техникийн осол биш. Хүүхэд суусан, буусан бичлэгийг үзэж, хэргийн газар дээр ажиллаж байна" гэв.