m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.11 11:18
88
Монгол нумаар харваагүй харваачдын цолыг хураана

Энэ жилийн халх сурын харваанд 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа билээ. Эхний өдрөөс хойш харваачдын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд тэмцээний явцад маргаан гарч байгаа учраас Монголын сурын холбооныхон харваачдын нумыг шалгахаар болсон байна.

Тухайн нумыг рентгенээр харахад химийн хольцтой болон хуванцараар хийсэн нум тодорч харагддаг аж. Рентгенээр харахад хими бүтээгдэхүүн хольсон нум цагаан өнгийн ялтас шиг харагдана.  Харин хуванцар байх юм бол хоёр давхарласан ялтас шиг харагдаж байгаа гэнэ. Монголын сурын холбооноос маргаантай болон өндөр оноотой гарч байгаа харваачдын нумыг шалгахаар болсон юм. Шалгалтын дүнд монгол нумаар харваагүй харваачийн цол хэргэмийг хураахаас гадна, наадамд оролцох эрхийг нь хасах гэнэ.