Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.05.31 17:07
5788
ЕБС-ийн сурагчид бүлэглэн зодолдож, нэгнийгээ хайчаар гэмтээсэн хэрэг гарчээ

Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагчид бүлэглэн нэгнийгээ зодож, хутгалсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа юм. 

Тус асуудлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: Энэ сарын 29-ны өдөр нийслэлийн 30, 97-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид зодолдож, нэгнээ хайчаар гэмтээсэн хэрэг гарсан. Тус хэргийг БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс дээр шалгаж байгаа гэж мэдээллээ. 

Харин хохирогч хүүхдийн биеийн байдал хэвийн, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа гэлээ.