m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.11 12:09
204
Наадмын хуушуур дараалал ихтэй байлаа

Баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн наадмын хуушуур 1000-1200 төгрөгийн үнэтэй байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 600 цэг ажиллаж байгаа ч наадамчин олны хөл ихтэй байв. Тиймээс наадмын хуушуур амтлах гэсэн иргэд хуушуур авахаар урт дараалал үүсгэн дугаарлаж зогсоо дүр зураг цөөнгүй байсан. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь бараа таваар дэлгэсэн олон асрын талаарх шүүмжлэл ч гарч байлаа. Хуушуурын дараалалд дугаарлан зогсож бухимдсан иргэд "Жилд ганц болдог Үндэсний их баяр наадмынхаа үеэр Нарантуул зах дээр байгаа юм санагдаж байна" хэмээн бухимдаж байлаа.