Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.04 15:07
4682
Ц.Халиун: Хөгжлийн банкнаас авсан зээл 100 хувь "монцемент" төсөлд зориулагдсан

“Монполимет групп”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Сүүлийн өдрүүдэд манай үүсгэн байгуулагч болон, манай компанийг хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгаж байна гэсэн мэдээллүүд гарч байгаа. Авсан зээлээ хууль бусаар ашигласан, албан тушаалаа ашигласан гэдэг мэдээллүүд гарч байна. Зээл авч байх болон зээл судлагдаж байх хугацаанд манай үүсгэн байгуулагч ямар нэгэн байдлаар төрийн өндөр албан тушаал нийтийн албан тушаал хашиж байгаагүй. 

Тухайн зээл 100 хувь Монцемент төсөлд зориулагдсан, хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байх хугацаанд бүх баримт материалуудаа өгсөөр ирсэн. 126,6 тэрбумын зээл авснаас 260,2 тэрбум төгрөг буюу 100-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдал бий болж бүрэн төлсөн зээл. 

Аливаа зээл зориулалтынхаа дагуу тухайн төсөл дээрээ зарцуулагдаж байна уу? гэдгийг байнга шалгадаг, хөгжлийн банк ч шалгаж байсан" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: