Энэ онд долоон аймаг, 40 сум, хилийн хоёр боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.
Хэнтий аймгийн төвөөс Норовлин сум руу 130 км хатуу хучилттай авто зам тавих гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын 30-нд дуусахаар төлөвлөснийг хугацаанаас нь өмнө энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нэгдүгээр багцын 68.6 км авто замын ажлыг гүйцэтгэгч “Наранбулаг-Хан” ХХК нь 2023 онд эхний 50 км-ыг гэрээт хугацаанаас өмнө ашиглалтад оруулжээ. Үлдсэн хэсэг болох 18.6 км авто замыг энэ онд хүлээлгэн өгнө. Хоёрдугаар багц болох 62 км авто замын ажлыг гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж байгааг ЗТХЯ мэдээллээ.