Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.06.06 14:56
5623
ЦЕГ-аас хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа бүлэг этгээдүүдийн талаар мэдээлэл өгнө

Нэр бүхий олны танил уран бүтээлчид хар тамхи хэрэглэн цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа юм.

Харин тус асууудлын талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: Хар тамхитай тэмцэх хэлтсээс гурван бүлэг этгээдийг хар тамхины хэргээр илрүүлэн, саатуулсан нь үнэн гэх мэдээллийг өгөөд байна. 

Мөн цагдаагийн байгууллагаас тус асуудлаар 15:30 минутанд мэдээлэл өгөх юм. Масс.мн уг мэдээллийг үзэгчиддээ шууд дамжуулан хүрэгх болно.