Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.06.07 17:37
1487
Голын усны түвшин 60 см огцом нэмэгдэж, үерийн түвшинг 4 см давсан байна

Зургаадугаар сарын 07-ны байдлаар Тэрэлж, Эг, Цагаантуруут, Онон, Туул, Зэлтэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн бол Балж голын усны түвшин 60 см огцом нэмэгдэж, үерийн түвшинг 4 см давсан байна.
Мөн Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна. Иймд гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна