Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.06.08 16:37
4373
Хайлуур жоншны баяжмалыг амжилттай арилжлаа

 

Хайлуур жоншны баяжмалыг амжилттай арилжлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хүчинтөгөлдөр мөрдөгдөж, “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу  хайлуур жоншны баяжмалын арилжаа хоёрдахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

 
Тус арилжаанд худалдан авагч тал анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ-ын 67 багц 4,355 тонн, CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмалыг 1,567,800 ам.доллар буюу 5,301,876,294 төгрөгөөр худалдан авснаар Монгол Улсаас экспортод гаргах хайлуур жонш амжилттай арилжигдсан онцлох үйл явдал болж өнгөрлөө. 
 
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам