Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Эрэн сурвалжлах
2024.06.12 17:07
3969
ЦЕГ: Сонгуультай холбоотой 136 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой зөрчил мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийлээ. 

Цагдаагийн байгууллага 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Сонгуультай холбоотой 136 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. 

Одоогоор 58 өргөдөл, гомдолд мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Хуулийн дагуу 5 хоногт багтаан шийдвэрлэн шалгадаг. 

Ирж буй мэдээллийн дийлэнх нь нэр дэвшигчдийн нэр хүндэд илт халдсан гэдэг гомдлууд бүртгэгдэж байна. Шадар сайд С.Амарсайханы хүү гэрээсээ буудлага үйлдсэн гэх мэдээлэл гарсан, энэ асуудал шалгагдаж байна. Тус гэрэл зураг нь эвлүүлэг байсан гэдгийг тухайн нийтэлсэн сайтаас хүлцэл өчиж залруулга гаргасан. Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан сумын намын байрнаас мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байна гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн, шалгагдаж байна. 224 саналын хуудас гарч ирсэн. Сургалтын байдлаар ашигласан гэдэг мэдүүлгийг өгч байгаа" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: