Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.13 08:42
2668
Өнөөдөр НИТХ-аар С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбай бүхий газрын асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.12/ 09.00 цагаас Нийслэлийн Хангарди ордонд болно.
 
Хуралдаанаар:
• Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай
• Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
• Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга, мэдээлэл
• Нийслэл Улаанбаатар хот дахь төр болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам батлах тухай
• Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай
• Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбай бүхий газар
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-ын 973.3 га талбай бүхий газар... болон бусад асуудлыг хэлэлцэнэ.