Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.06.19 12:25
5591
Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 9 хоног болж байна. Энэ хугацаанд иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг хүний хувийн мэдээллийг худалдаж авах тухай зар цахим орчин болон иргэдийн дунд мэдээлэл тарааж, хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж буй зөрчил гарч байгаа талаар Комисст мэдээлэл авагдаж байна.

Регистрийн дугаар нь хүний хувийн мэдээлэлд хамаардаг бөгөөд ийнхүү цуглуулсан хувийн мэдээллийг сонгуулийн дараа ямар ч байдлаар ашиглах, хувь хүнийг нууцыг задруулах, бусад байдлаар эрсдэлд оруулах эрсдэлтэй гэдгийг анхаарч хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэж зөвлөж байна.

Мөн хувийн мэдээллээр нь хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь сонгогчдын сонгох эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд  Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг иргэд олон нийт, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа дэмжигчид анхааруулж байна.