m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.12 12:26
275
Хүй долоон худаг бие засах газрын асуудалтай байв

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр онцлох уралдаан болох соёолонгийн уралдаан хүй долоо худгийн торгон ногоон тал дээр болж, наадамчин олны хийморь сэргэсэн сайхан уралдаан боллоо. Энэ жилийн хурдан соёолонгийн уралдаанд 250 орчим хурдан шандаст хүлэг уралджээ. Энэ үеэр энд байрлах эрүүл ахуйн орчин болох бие засах газрын асуудал хүмүүсийн дунд их яригдаж байв. Тодруулбал, энд байрлах “00”-ийн ус байхгүй гэх шалтгаанаар ажиллахгүй байсан юм. Хүй долоогийн эргэн тойронд  “нэг удаагийн” 00 нэлээд хэдийг байрлуулсан байсан боловч иргэдийг энэ байдал бухимдууллаа. Харин энд наадмын хуушуур элбэг байсан юм.