Маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдөр бид ес дэх удаагийн сонгуулиа орон даяар өгнө. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор анх удаа бид 126 гишүүн сонгоно. Томсгосон тойргоор буюу нийт 13 тойрогт 1336 иргэн 126 мандатын төлөө өрсөлдөх юм. Томсгосон тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулж байгаагаас мандат, сонгогчийн тоо харилцан адилгүй.
Тухайлбар Улсын бүртгэлийн ерөнхий хорооны мэдээлснээр сонгуулийн насны 2.224.223 иргэн энэ жил саналаа өгнө.
Иргэн та тойрог болон жагсаалт гэсэн хоёр саналын хуудаст саналаа өгөх юм. Ингэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тоогоор дэмжиж буй нэр дэвшигчдийг дугуйлах бол жагсаалтын хуудаст дэмжиж буй зөвхөн нэг л нам, эвслийг дугуйлна. Мандатын тооноос илүү болон бага дугуйлсан бол тухайн саналын хуудас хүчингүй болох учраас мандатын тоогоор нэр дэвшигч сонгож дугуйлах нь чухал. Иймээс та бүхэнд хэддүгээр тойрог хэдэн мандаттай талаарх мэдээллийг хүргэе.
Нэгдүгээр тойрог: /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/ Есөн мандат
Хоёрдугаар тойрог:/Говь-Алтай, Завхан, Ховд,Увс/ 10 мандат
Гуравдугаар тойрог:/Баян-Өлгий/ Гурван мандат
Дөрөвдүгээр тойрог:/Булган, Орхон, Хөвсгөл/ Найман мандат
Тавдугаар тойрог: /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ 10 мандат
Зургаадугаар тойрог:/Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ Долоон мандат
Долдугаар тойрог: /Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь/ Долоон мандат
Наймдугаар тойрог: /Баянзүрх дүүрэг/ Таван мандат
Есдүгээр тойрог: /Баянгол дүүрэг/ Гурван мандат
10 дугаар тойрог:/Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 10 мандат
11 дүгээр тойрог: /Сонгинохайрхан дүүрэг/ Таван мандат
12 хоёрдугаар тойрог:/Хан-Уул дүүрэг/ Гурван мандат
13 дугаар тойрог: /Багануур, Налайх, Багахангай дүүрэг/ Хоёр мандат
Нөгөө талаар сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийг багаар нь дэмжихгүй бол хүчингүй болно, манай намыг дугуйлахгүй бол камераар бид ажиглах болно. Эсвэл нам болгоноос нэг нэг хүн дугуйлаарай гэхчилэн буруу мэдээлэл иргэдийн дунд түгсэн. Энэ бүгд худал бөгөөд та зөвхөн өөрийн итгэл үнэмшлээр дэмжиж буй нэр дэвшигч, намд мандатын тоогоор саналаа өгөх нь чухал юм.