Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.27 15:21
3040
ГУББГ-аас нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 06:00 цагаас эхлэн орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийт таван байршилд 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостойгоор замд тогтсон 7720 тонн усыг соруулж дууслаа. 

Тодруулбал, 

  • Борооны ус зайлуулах шугам сүлжээний засварын ажил хийж буй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц; 
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүрний урд хэсэг;
  • Удирдлагын Акедамийн хойд зам;
  • Саппорогийн уулзвар;
  • "Хүннү 2222" хорооллын урд талын авто замд тогтсон нийт 7720 тонн усыг тус тус соруулсан. 

Мөн Дунд, Сэлбэ, Туул гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.