"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Бид цөөн суудал авсан ч бид урдаа тавьсан зорилгоо хэрэгжүүлж, монголын төрд хяналт хэрэгтэй болсныг Н.Номтойбаяр миний бие манлайлж ажиллах болно. Гараанаас тэгш гарах ямар ч боломж байдаггүй. Эрх барьж байгаа намуудад төрийн эрх мэдэл 100 хувь гарт нь байдаг. Сонгуульд өрсөлдөх боломж олгохгүй байна. Босго 72 408 иргэний санал байсан. Нийт саналаа өгсөн сонгогчдын 5 хувь буюу 72408 хүний санал авах болзолтой байсныг давлаа. Босго даваагүй бусад нам, эвслийн санал босго давсан улс төрийн намуудад хуваагдана. Урьдчилсан байдлаар 190-ээд мянган санал босго давсан намуудад хуваагдахаар суудлын тоо нэмэгдэхээр байгаа. Хуулийн дагуу орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Энэ эрчээрээ бид далайцтай орно" гэлээ.