Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.01 10:59
4056
Жуулчдад хөтөч хийж явсан 15 настай хүүгийн цогцосыг олжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 28-ны өдөр 16:00 цагийн орчимд  гадаадын жуулчдад хөтөч хийж явсан 15 настай хүүхэд усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тус хэргийн тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад 22:30 минутад ирсэн байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран уссанд осолдсон хүүг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан. 

Гэвч хүүгийн цогцосыг Хэрхлүүр нуурын эргээс дөрвөн метрт, усны гүнд байгааг олж, тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн гэж онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.