Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.01 16:15
1227
Наадмаар тав хоног амарна

Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. 

Долдугаар сарын 10-12 өдрүүдэд үндэсний баяр наадмын арга хэмжээ болох бөгөөд үндсэн хөтөлбөрүүд нь батлагдаад байгаа юм. 

Харин бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байгаа гэдгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Баярын өдөр буюу долдугаар сарын 10-аас 15-ны өдөр хүртэл тав хоног бүх нийтээр амарна.