Өнөөдөр 126 гишүүнтэй парламент анхдугаар чуулганы хуралдаан 10 цагт эхэлж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгож түр завсарлаад байна. Харин завсарлагааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, дараах томилгоонуудыг хийнэ.
Анхдугаар чуулганы хуралдаанаар:
- Шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
- Улсын Их Хурлын даргыг сонгох;
- Нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
- Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
- Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
- Ерөнхий сайдыг томилох;
- Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
- Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
- Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.