Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.07.03 13:46
2715
Д.Энхжаргал: Шалгалтын танхимд гар утастай оруулахгүйн тулд метал илрүүлэгч ашигладаг

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар эхлэхтэй холбоотой БҮТ-ийн мэргэжилтнээс тодрууллаа. БҮТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал: ЭЕШ маргааш өглөө 09 цагаас түүхийн хичээлээс эхэлнэ. Энэ жил 36700 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Нийт 46 шалгалтын байранд шалгалт авахаар бэлтгэлээ хангасан. Өнгөрсөн жил 35 мянга гаруй хүүхэд бүртгүүлж байсан бол энэ жил хоёр мянга гаруй шалгуулагч нэмэгдлээ. Улаанбаатар  хотод 22 шалгалтын төв, орон нутагт 24 шалгалтын төв бэлтгэсэн. Энэ жил 2500 гаруй хянагч багш шалгалтын байранд шалгалтын бүрэлдэхүүнд ажиллана. Энэ жил шалгалт өгөх шалгуулагч журам дүрмээ сайтар баримтлах хэрэгтэй. Бүрдүүлэх ёстой иргэний үнэмлэх , суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудсаа эх хувиар нь авч очно. Шалгуулагч нь цүнх үүргэвчтэй ирж болохгүй, гар утсаа мөн гэртээ үлдээж ирэх шаардлагатай. Шалгалтын танхимд орохын өмнө гар утас, ухаалаг утастай оруулахгүйн тулд метал илрүүлэгч ашиглан шалгаж оруулдаг.  БҮТ элсэлтийн шалгалтыг 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тиймээс шалгалтын оноо дүн солигдох асуудал  байхгүй. Магадгүй хүүхдүүд өөрийн хэмжээнд хүртэл оноо аваагүйгээс болоод аав ээжээсээ айж эмээгээд дүн оноог фотошоптоод нийгмийн сүлжээнд байршуулах тохиодол байдаг. Гэвч хэн нэгний оноог устгах, засах ямар ч боломжгүй. Хүүхдүүд бага оноо авчихаад гараар шалгуулах хүсэлтэй байна гэж өргөдөл их гаргадаг. Гэвч гараар зассан ч ямар нэг зөрүү гарч байгаагүй. 12 жил юу сурч мэдсэнээ л шалгуулах гэж байгаагаас би мэднэ чадна хэмээн итгэлтэйгээр цагаа зөв хуваарилж шалгалтаа өгөөрэй. Худал хуурмаг ямар нэг зөрчил илэрвэл шалгалтад оруулахгүй байх хүртэл арга хэмжээ авна. Нэг анги танхимд хоёр хянагч багш ажиллана.

Энэ жил өмнөх оны 6-7 мянган төгрөгч шалгалт өгнө. Зарим сурагч их дээд сургуульд элсэх болзол хангаагүй ч  гэрээгээр  үндсэн оюутан бололгүйгээр элссэн. Босго оноо авсныхаа дараа үндсэн оюутан болох болзолтой суралцагч ихэссэн нь өмнөх оны төгсөгчдийн тоог ихэсгэж байна.  Их дээд сургуулийн сургалтын алба босго онооны болзлыг хангасан хүүхдүүдээ л үндсэн оюутнаар элсүүлж авч байгаачээ. Зарим сургуулийн хүүхэд босго онооны болзлоо ч хангаж чадахгүй дөрвөн жил шалгалт өгөөд явж байгаа тохиолдол ч байна.

Хүүхдүүд маань цагаас хоцрох гээд сандарч тэвдэж ирэх, өөртөө хэт айдас төрүүлж толгой нь эргэх бөөлжис нь цутгах тохиолдол гардаг. Тэгвэл бүх шалгалт авах байршлуудад эмч ажилладаг. Сандарт тэвдэх, хоцрох, айдас төрүүлэх зэргээс болж  хугацаандаа амжихгүй байх, хариултын хуудас дээрээ дугаараа зөрүүлж бөглөх гэхчилэн алдаа гаргах хандлагатай байдаг. Иймээс цагаа зөв тооцоолж, тайван шалгалтаа өгөхийг хүсье" гэлээ.