Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.07.04 10:08
2255
Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар түүхийн хичээлээс 10 цагаас эхэллээ. Энэ жил 36700 гаруй шалгуулагч  46 шалгалтын байранд шалгалт өгнө. Улаанбаатар  хотод 22 шалгалтын төв, орон нутагт 24 шалгалтын төв бэлтгэжээ. Энэ жил 2500 гаруй хянагч багш шалгалтын байранд шалгалтын бүрэлдэхүүнд ажиллана. Шалгалт өгөх шалгуулагч журам дүрмээ сайтар баримтлах хэрэгтэй. Тухайлбал: 

Бүрдүүлэх ёстой иргэний үнэмлэх , суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудсаа эх хувиар нь авч очно. Шалгуулагч нь цүнх үүргэвчтэй ирж болохгүй, гар утсаа мөн гэртээ үлдээж ирэх шаардлагатай. Шалгалтын танхимд орохын өмнө гар утас, ухаалаг утастай оруулахгүйн тулд метал илрүүлэгч ашиглан шалгаж оруулна.  

Шалгуулагч 12 жил юу сурч мэдсэнээ л шалгуулах гэж байгаагаас би мэднэ чадна хэмээн итгэлтэйгээр цагаа зөв хуваарилж шалгалтаа амжилттай өгөхийг хүсье.