Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.07.04 11:37
2199
БҮТ: Улсын хэмжээнд 38 тусгай хэрэгцээт шалгуулагч шалгалт өгч байна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар цагийн цагаар 10:00 цагт эхэллээ. Энэ жил 35 939 шалгуулагч шалгалт өгөх бөгөөд үүний 32353 нь энэ онд ЕБС төгсөж байгаа шалгуулагч бол 3586 нь өмнөх оны төгсөгчид юм байна. Нийт шалгуулагчдын 14812 нь Улаанбаатар хотод, 17541 нь орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Улсын хэмжээнд 38 тусгай хэрэгцээт шалгуулагч шалгалт өгч байна. Тус шалгуулагчдыг БҮТ-д өгсөн өргөдөл, хүсэлтийн дагуу шалгалтын материалыг бэлтгэж, зохион байгуулж байна. Элсэлтийн шалгалтыг орон даяар нийт 46 байршилд зохион байгуулж байна. Орон нутагт 23, Улаанбаатарт 23 шалгалтын төв байна. Шалгалт зохион байгуулалтад 2541 багш, боловсролын байгууллагын алба хаагчид оролцож байна.