Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.04 16:30
2544
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 25 удаагийн арилжаагаар 1.23 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,521,600 тонн нүүрсийг биржээр борлуулав.