Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 11:30
3588
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 2021 онд 91 сая төгрөгийн хөрөнгө орлоготой байсан бол 900 сая төгрөгийн хөрөнгө орлоготой болжээ

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томилогдсон. 

Тэрээр 900 сая төгрөгийн хөрөнгө орлоготой, 560 сая төгрөгийн үл хөдлөхтэй, 45 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, мал болон үнэт эдлэл байхгүй, 236 сая төгрөгийн хадгаламжтой, авлага зээл байхгүй гэж мэдүүлжээ.

Харин 2021 онд жилийн орлого 91 сая 130 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 36 сая 240 мянга. Тэрээр 560 сая төгрөгний нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.

Мөн 45 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, X-3- 1 машинтай бөгөөд 20 сая төгрөгийн эзэмших-629 м2, эзэмших-697 м2 хоёр газартай. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 106 сая 534 мянган төгрөг аж. Мөн Гарден Артс ХХК-ны 50 хувийг эзэмшдэг гэж ХОМ-ээ өгч байсан байна.