Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 11:56
2693
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар 2020 онд 35.7 сая төгрөгийн орлоготой байсан бол 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болжээ

МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг дэвшүүлэхээр тогтоод байсан бол УЗ энэхүү шийдвэрийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэмжсэн. Ингэснээр тэрээр МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг хаших юм.

Тэрээр нийт хөрөнгөө 1.7 тэрбум гэж мэдүүлсэн бол нийт орлого 108 сая, 920 сая төгрөгийн үл хөдлөхтэй, 170 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 200 сая төгрөгийн малтай, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

Харин тэрээр 2020 онд хөрөнгө оруулагын мэдүүллэгтээ өөрийн орлого 35,7 сая гэр бүлийн орлого 62,5 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 840 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, зуслангийн байр, авто зогсоолтой.

170 саяын үнэлгээ бүхий туулах чадвар өндөр BMW-X-6, Lexus-570 маркын автомашинтай бол 138 сая төгрөгийн мал /адуу-28, хурдан удмын адуу-8/, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 150 саяын үнэт эдлэлтэй.

Дотоодын хадгаламжиндаа 2,9 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн бол гадаадын хадгаламжиндаа мөнгөгүй гэж мэдүүлжээ. “Эрдэнэс Таван толгой” ХК, “Бодиткапитал” ХХК”-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.