Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.05 12:13
4542
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны тов гарлаа

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж 2024.07.29-ний өдрийн 10.00 цагт гэм буруугийн шүүх хуралдааныг товлохоор боллоо.

А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон. Харин Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр эхэлж, өнөөдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. 

Тус хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн, 134.5 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд байгаа юм.