Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 15:08
3785
Хамтарсан засгийн газар байгуулагдвал хээл хахуул, хулгай илрэхгүй, хянагдахгүй, шалгагдахгүй замхарч алга болно

Шинээр томилогдсон УИХ-ын гишүүд байнгын хороодоо байгуулан, бүлгийн дарга нараа томилж байна. Шинэ засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байх, хамтарсан засгийн газар байгуулагдах уу зэрэг асуудлууд яригдаж байна. Тиймээс МУ-ын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяраас байр суурийг нь тодрууллаа. 

Түүний хувьд олонх болон цөөнх болсон намууд хамтарч болохгүй гэх байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм.

Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч: Ардчилсан улсад нам засаг ард түмний сонголтоор эмхлэгдэн зохион байгуулалтад ордог. Дарга нарын хүслээр биш, намуудын тохиролцоогоор биш. Энэ бол ардчилсан улсын үндсэн шинж. Энэ утгаараа төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж хэлдэг. Энэ эрхийг нь булаачих юм бол ардчилсан улс биш, дүр эсгэсэн ардчилалтай дарангуйллын орон болдог. Эсвэл нэг намын биш хэд хэдэн намын дарангуйлал, сонгуулийн зр дүнг хүлээн зөвшөөрдөггүй намуудын дарангуйлал болж хувирдаг. 

Манай улс ардчилсан улс орон, Хоёрдугаарт парламентын засаглалтай. Парламентад хэн олонх болох хэн цөөнх болохыг ард түмний сонголтоор шийдэгддэг.

Олонх нь засгийн газраа байгуулна. Цөөнх нь хянадаг. Энэ хяналтыг устгаж болохгүй. Энэ хяналтыг устгах юм бол хээл хахуул, нүүрсний хулгай, ногоон автобус, хөгжлийн банкны хулгай зэрэг хянагдахгүй, шалгагдахгүй алга болно. Тиймээс үндсэн хуулиндаа нийцүүлж МАН нам дангаараа засгийн газраа байгуулах ёстой. 

Шууд дамжуулах: