Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.05 17:12
2417
ХАВРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРӨӨР БОГДХАН УУЛАНД ШИЛМҮҮСТ МОД ТАРИЛАА
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, богино хугацаанд үр дүнг олон нийтэд харуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Богдхан уулын дархан цаазат газрын 1000 га талбайд 2,5 сая мод тарьж ургуулна.
Хил хамгаалах байгууллага болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын албан хаагчид 2024 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амны 35 га талбайд ойн хомсдол доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 46 мянган шинэс мод тарилаа.