Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан томилогджээ. Г.Жаргалсайхан нь 2020 оноос хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.
БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшсэн ч амжилт гаргаж чадаагүй. Тиймээс хариуцлага хүлээж засаг даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буусан. Ингэснээр засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Жаргалсайхан БЗД-ийн засаг дарга боллоо.