Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.08 21:07
5973
Шахмал түлш үйлдвэрлэх түүхий эдгүй болжээ

Парламентын гишүүн М.Нарантуяа  “Гэр хорооллын бүсийн иргэд хэрэглэж дадсан түүхий нүүрсээ түлэх хүсэлтэй байна” хэмээн их хурлын чуулганы танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ онцолж байсан. Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц одоо л тодорхой болох гэж байна. Жил бүрийн өвөл иргэдийн толгойны өвчин болдог   утааны асуудалд шинэ Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ жил утаагүй шахмал түлш хэрэглэхгүй нь бололтой. Учир нь шахмал түлшний түүхий эдийг "Энержи ресурс" компани таван жилийн турш "Тавантолгой түлш" компанид үнэ төлбөргүй өгдөг байсан бол энэ сарын 1-нээс дуусгавар болжээ.  Улмаар шахмал түлш үйлдвэрлэгч "Тавантолгой түлш " компани түүхий эдгүйн улмаас  түлш үйлдвэрлэл зогсоход хүрсэн  бололтой. Угаасан нүүрсээр түлш үйлдвэрлэх үү түүхий нүүрсээ эргээд түлэх үү гэдэг сонголт нийслэлчүүдийн өмнө тулжээ.