Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалтай холбоотой зочид төлөөлөгчдийг зорчих үед замын хөдөлгөөнийг богино хугацаанд хязгаарлах зохицуулалт хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.