Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.09 11:09
4729
ЦЕГ: Амиа алдсан иргэдийн 90 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осолдсон

Энэ оны эхний хагас жилийн байдлаар урсгал болон тогтоол усанд 70  орчим хүний амь нас хохирсны 40 орчим нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. 

Усанд живж, амиа алдсан иргэдийн дийлэнхи буюу 90 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осолддог гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллэсэн байдаг.

Иймд:

  1. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нууранд сэлэхгүй байх;
  2. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтол усны орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй, тэдэнд усанд  осолдох  эрсдлийг энгийн,  ойлгомжтой үгээр  хэлж  ойлгуулах;
  3. Зориулалтын бус хийлдэг завь, гудас, хөвөгчийг ашиглахаас зайлсхийж, зайлшгүй тохиолдолд аврах хантаазыг зөв хэрэглэж, бэхэлгээ хийсэн байх;
  4. Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх,
  5. Тээврийн хэрэгслийн жолооч нар гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр,тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих хэрэгтэйг анхааруулж байна.