Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.09 13:20
3678
Хийлдэг гудсан дээр хөвж тоглож байсан 2 хүүхэд усанд энджээ

ОБЕГ-аас баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр 4 иргэн усанд осолдож амиа алдсан байна. Харин 4 иргэний 2 нь хүүхэд байсан гэх харамсалтай мэдээллийг ОБЕГ-аас өглөө. 

2 амиа алдсан хүүхэд хийлдэг гудсан хөвж байгаад усанд осолджээ.

Мөн сүүлийн үед зориулалтын бус хийлдэг гудсан дээр хөвж байгаад усанд осолдох тохиолдох гарах нь ихэссэн. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг зориулалтын бус хөвөгч дээр суулган гол ус руу оруулахгүй байхыг анхааруулж байна.