Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.09 14:53
9044
Г.Лувсанжамц: Маш олон төлөвлөгөө гаргадаг ч хоорондоо огт уялдаггүй

Манай улсын хот байгуулалт, төлөвлөлт их доголдолтой, хуучин социалист тогтолцооноосоо гарч чадаагүй байсаар байна. Хэтэрхий олон төлөвлөгөө байгаад байдаг. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийтийн тээврийн гэх мэт маш олон төрлөөр явдаг. Гэтэл тэр нь хоорондоо огт уялдаггүй. 

Түгжрэлийн асуудлыг шийдье гэвэл газар зохицуулалт барилгын зөвшөөрөл олголт, автобусны чиглэл гээд бүгд хоорондоо уялдаад явах ёстой. Гэтэл яамдууд өөр өөр чиглэлийг нь авдаг. Тиймээс нэгдсэн нэг төлөвлөгөөтэй, нэг шугамаар явдаг болох, төлөвлөгөөгөө зохиохдоо иргэдийн оролцоотой хийдэг болох хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: