Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Төрийн шагнал гардуулах ёслол /2024.07.10/ өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид онцгой нөлөөтэй юм. Иймд тус хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээн, хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 30 гаруй эрхмийг алдаршууллаа.
Тэдний хувьд баяр наадмынхаа босгон дээр ийнхүү хүндтэй шагналыг гардан авсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн өөрсдийн эрхэлсэн ажил хөдөлмөрдөө үнэнч, тууштай байвал үргэлж амжилт ирдэг гэдгийг хуваалцаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна. Мөн өнөөдөр төрийн далбаагаа мандууллаа. Энэ сайхан бэлгэшээлтэй өдөр 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань шагнууллаа. Тодруулбал улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа тэр дундаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж баялаг бүтээж, эх орондоо “Хүнсний хувьсгал” хийхэд хүчин зүтгэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ шагналаа. Тэд бол энэ цагийн эгэлгүй баатрууд юм. Ингээд нийт Монголынхоо ард түмэндээ үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Алтангадас одонгоор:
Хөдөлмөрийн хүндэт медалиар: